Pages - Menu

Friday, December 23, 2011

Г.Хонгорзулын Товч Намтар, Уран Бүтээл

Г.Хонгорзул 1974 оны 09-р сарын 12-нд Хэнтий аймгийн Баянхутаг суманд малчин ард Ганбаатарын ууган охин болон мэндэлжээ. 1982 онд Баянхутаг сумын 8-н жилийн сургуульд орж, 1992 онд Хэнтий аймгийн 1-р сургуулийг дүүргэсэн. 1993-1994 онд мал маллаж байгаад 1995-1998 онд Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад дуучнаар, 1998-2003 онд СУИС-д элсэн суралцаж уртын дуучин мэргэжлээр төгссөн. Одоо "Түмэн Эх" чуулгад дуучнаар ажиллаж байна.
1998 оны 06-р сарын 05-нд зохиогдсон Ардын жүжигчин Шархүүхэний нэрэмжит уртын дууны уралдааны тэргүүн дээд "Гран При" шагнал
1999 онд "Морин хуур 98"-д 2-р байрын шагнал
1998-2003 он хүртэл СУИС-ийн уртын дууны ангид суралцах 5 жилийн хугацаанд сургуульдаа 2 удаа бие даасан тайлан тоглолт хийсэн.

2000 онд АНУ-ын урилгаар дэлхийн алдарт хөгжимчин Ёо-Ёо-Ма ахлагчтай олон улсын "Silk road" хөгжмийн хамтлагт тоглогдох дэлхийн олон орны хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлийг шалгаруулах хөгжмийн наадамд монгол улсаас Төрийн соёрхолт Б.Шаравын "Хэрлэнгийн домог" сонгодог бүтээл шалгаран уг хамтлагийн урын санд орж энэ тоглолтонд Г.Хонгорзул "Хэрлэнгийн барьяа" хэмээх уртын дууг дуулахын зэрэгцээ олон сайхан уртын дуу дуулж энэ хамтлагийн дуучин болсноор 6 дахь жилдээ дэлхийн олон орноор аялан тоглож уртын дуугаа өргөж байна. Уг хөгжмийн наадмын шалгаруулалт нь АНУ-ын Бостон хотын зуны хөгжмийн хүрээлэн гэгддэг Тангелвуудын задгай театрын тайзнаа болдог байна.


  • 2001 оны 01-р сард 2 дахь удаагаа урилгаар очиж Америкийн муж хотуудаар аялан тоглосон.
  • 2001 онд "Морин хуур-2000" зохиолын дууны уралдааны 3-р байрын шагнал
  • 2001 оны 04-р сард БНАСУлсад зохиогдсон "Хаврын баяр" наадмаас "Мөнгөн цом"-ын шагнал
  • 2001 оны 06-р сард ОХУ-ын Улан-Үд хотноо зохиогдсон "Ардын урлагийн наадам"-д сургуулиа төлөөлөн явж, амжилттай оролцож шагнагдсан.
  • 2001 оны 07-р сарын 28-нд АНУ-ын урилгаар 3 дахь удаагаа тус улсад зорчиж Америкийн "Sony" дуу бичлэгийн студид 08-р сарын 1-ээс 4-ны дотор бичлэгт орж, тэндээсээ цааш Герман, Франц улсын урилгаар айлчлан тоглолт хийсэн.
  • 2001 оны 10-р сард Голланд, Бельги улсад урилгаар явж тоглолт хийсэн.
  • 2002 оны 1,2-р сард Герман, Франц,Америк улсад урилгаар явж Нью-Йорк хотын "Карнеги Холл" театрт тоглосон.
  • 2002 оны 05-р сард Монгол улсаа төлөөлөн Америкийн Вашингтон хотод болсон хөгжмийн наадамд амжилттай оролцож, мөн Америкийн "Silk road" хамтлагтай дуулж уг наадамд өндөр амжилт гаргасан.
  • 2002 оны 06-р сард Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцож уртын дуугаар нээсэн.
  • 2001 онд Герман улсад зохиогдсон олон улсын "Шлесвиг холстайен" хөгжмийн наадмын 2-р байрын шагналтай
  • 2002 оны 09-р сард Голландын хатан хааны төрсөн өдөрт урилгаар дуулсан.
  • 2003 онд 10-р сарын 15-нд АНУ-д тоглолт
  • 2003 оны 01-р сарын 1-10 хүртэл Канад улсад айлчлан тоглолт
  • 2003 оны 06-р сард ОХУ-д зохиогдсон Монголын соёлын өдрүүдэд оролцсон.
  • МАСЗХ-оос оны шилдэг оюутны "Алтан од" медиалаар шагнагдаж байсан.
  • Хэнтий аймагт анхны бие даасан "Их талын шуранхай" тайлан тоглолтоо хийсэн.
  • 2004 онд Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр шагнагдсан.
  • АНУ, Их Британи, БНГУ, Франц, Япон, БНАСУ,БНСУ, ОХУ, БНХАУ, Бельги, Голланд, Канад, Швед, Казакстан, Таджикстан, Узбекстан, зэрэг 20 шахам улс орноор айлчлан тоглосноос гадна АНУ-д л гэхэд давтан тоогоор 10 удаа, Голланд, Япон Солонгос, Канад улсуудад давтан тоогоор 3 удаа гэх мэт зарим улс оронд дахин давтан очиж тоглож байсан.
  • ОХУ-ын "Большой" театр, Японы нэрт удирдаач Шейзи Озовагийн нэрэмжит театр, Японы Токио хотын "Ochadu hall", Их Британи улсын "Альберт халл", АНУ-ын Лос-Анжелес хотын "Холливуд Боул" зэрэг дэлхийд алдартай театруудад дуулж байсан.
  • 2001 онд АНУ-ын Вашингтон хотноо зохиогдсон олон улсын ардын урлаг болон гар урлалын том хэмжээний наадам болох Смитсоны фестивальд оролцож уртын дуугаар нээсэн.
  • 2005 оны 12-р сард Шведийн Стоколм хотноо болсон Нобелийн шагнал гардуулах ёслолыг уртын дуугаар нээсэн
  • 2005 оны "Монголын Бахархал 2005" өргөмжлөлийн эзэн
  • 2005 онд Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс "2005 оны Монголын эрхэм элч" шагналын 5 дахь эзнээр тодорсон.
  • 2005 оны "Морин хуур 2005" нийтийн дууны наадамд 1-р байр
  • 2005 оны 04-р сард Макаод Азийн спортын бага наадамд оролцсон.
  • 2006 оны 04-р сард Австри улсад зохиогдсон Монголын соёлын өдрүүдэд оролцсон.
  • 2006 оны 04-р сард "Хэрлэнгийн домог" дан уртын дууны бие даасан тоглолтоо УДБЭТ-т тоглосон.
  • 2006 оны 06-р сард БНХАУ-ын Шанхай хотод болсон Шанхайн уулзалтанд Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг дагалдсан урлагийн хэсэгт оролцож уртын дуугаар ая дуугаа өргөсөн.
  • 2004 онд өмнөд Солонгост болсон "Sori" фестивальд оролцсон.
  • 2006 оны 06-р сарын 22-ноос 07-р сарын 03-н хүртэл Улаанбаатар хотын дарга Ц.Батбаярыг дагалдан Турк болон Унгар улсуудад тоглосон.
  • 2006 оны 04-р сарын 27-нд анхны дан уртын дуунаас бүрдсэн бие даасан тоглолтоо хийсэн.

Дуучин Г.Хонгорзул гадаадын улс орон Нийслэл хотод уран бүтээлээ танилцуулахаас гадна Монголынхоо бүх аймаг, хот зуу гаруй сумдаар орж ард түмэндээ уртын дуугаар ая өргөхийн хамт нутаг орны уртын дууч уран бүтээлчтэй танилцан туршлага солилцон урын сангаа баяжуулж байгаа ба "Хэрлэнгийн домог" дан уртын дууны тоглолтоо хөдөө орон нутагт тоглож эхлээд байгаа болно.

No comments:

Post a Comment